Си Жиньпин: Хонконг Макаогийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бусад улсад зөвшөөрөхгүй

БНХАУ-ын төв Засгийн газар тус улсын засаг захиргааны онцгой хоёр бүс болох Хонконг, Макаогийн дотоод бодлогод хөндлөнгөөс оролцохыг  бусад улсад хэзээ ч зөвшөөрөхгүй гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгджээ

“Эдгээр бүс нутаг эх орондоо эргэн нэгдсэний дараа тэдний бүх хэрэг манай улсын дотоод асуудалд хамаарах бөгөөд гаднаас хэн ч ямар нэгэн дүрэм журмыг тулгаж чадахгүй. Хонконг, Макаогийн хэрэгт гадны хүчин оролцохыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж Си Жиньпин Макао БНХАУ-д албан ёсоор нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Си Жиньпиний хэлснээр, Макаод өрнө, дорны соёл зохицолдон оршдог учраас тус хотод маш том давуу тал бий. “Энэ нь соёл-хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэн тэлж, соёл харилцан нэвтрэхэд нөлөөлдөг” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Португалын колони байсан Макао БНХАУ-д нэгдсэний 20 жилийн ойг өнөөдөр тус хотод өргөн тэмдэглэж байна. Ойн ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцжээ.

Эх сурвалж: Uls.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.144.147)