Дэлхийн хамгийн эртний чулуужсан модыг Нью-Йоркоос олжээ

АНУ-ын Нью-Йорк хотод  орхигдсон чулуу бэлтгэх газраас дэлхийн хамгийн эртний чулуужсан модыг олжээ. Уг мод нь 386 сая жилийн настай гэж эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтэд модыг Пенсильванийн сунаж тогтсон ойгоос гаралтай гэж таамаглаж байгаа юм. Эхэндээ уг чулуужсан модыг 2-3 сая жилийн настай гэж таамаглаж байжээ. Модны насыг тогтоосноор эртний ой модны хувьсал өөрчлөлтийг дахин шинээр тодорхойлох боломж бүрдэж байгаад олзуурхаж байна.

Нью-Йорк мужийн музей, Бингхэмтоны Их сургууль, Кардифийн их сургуулийн мэргэжилтнүүд 10 гаруй жилийн өмнө анх энэ газраас модыг олжээ. Түүнээс хойш судалгааг үргэлжлүүлж 3,000 метр квадрат талбайг хамарсан ойн газрын зургийг гаргаж, энд Cladoxylopsids болон Archaeopteris гэсэн хоёр төрлийн мод ургаж байсан гэж үзжээ. Үүнээс ч олон төрлийн мод ургасан байх магадлалтай ч одоогоор олоогүй байна.

Ойролцоогоор 400 сая жилийн настай гэж тооцвол манай дэлхий дээр хуурай газар бий болж, ой мод гарагийн эко системийг бүрдүүлж салшгүй чухал хэсэг болсон цагт анх үүсч байсан моддын үлдвэр болж байгаа юм. Энд байсан ой үерт автаж алга болсныг дээрээс нь олдсон усны амьтдын үлдвэрээс судлаачид олж мэджээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.157)