“Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэг тодорлоо

МЗЭ-ээс энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг  Монгол Улсын Соёлын гавьат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит  болгон зохион байгуулж байна. Хоёр жил тутам болдог тус наадмын эхний шалгаруулалт шилдэг 10 өгүүллэгийг тодруулжээ. Үүнд Н.Бадамжавын “Эцэг, С.Батжаргалын “хөх илдний нууц”, С.Баттулгын “Зүүдний сахиус”, П.Батхуягийн “Цаггүй газар”, Т.Баянсангийн “Цагаан гэгээ тасрах үес”, Д.Жамьяны “Хот айлын лус”, Ш.Ёолкийн “Эхийн сэтгэл элдэггүй”, Д.Норовын “Хэрээний нулимс”, С.Пүрэвсүрэнгийн “Аав хүү хоёр”, Д.Төрбатын “Хөөрөг”  өгүүллэг шалгарчээ. Хоёрдугаар шатанд шилдэг өгүүллэгүүдийг уран уншигчид  тайзнаа уншиж “Утгын чимэг-2019”-ийн тэргүүн бүтээлүүдийг тодруулж шагнал гардуулах  юм.

Л.Xэрлэн

Эх сурвалж: Рolit.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.43)