Афганистанд энх тайвны төлөө тэмцэгчид барьцаалагджээ
Aфганистанд энх тайвны төлөө тэмцэгч хөдөлгөөний 27 гишүүн “Талибан” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
“Ардын энх тайвны хөдөлгөөн”-ий гишүүд Херат мужид гал зогсоохыг шаардан хоёр долоо хоногийн өмнөөс жагсаж эхэлсэн боловч Фара мужид очсоны дараа сураггүй болжээ. Харин “Талибан”-ы зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
“Талибан” АНУ-тай найрамдлын хэлэлцээ өрнүүлж байгаа боловч Афганистаны болон олон улсын хүчнүүдийг онилон удаа дараа халдлага үйлдсээр байгаа юм. Фара мужийн дэд захирагч Масуд Бахтаварын мэдэгдсэнээр, зургаан машинтай явж байсан идэвхтнүүдийг “Талибан”-ы босогчид зогсоож, үл мэдэгдэх газар луу авж явсан аж.
2018 оны эхээр Хильменд мужийн цэнгэлдэх хүрээлэнд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 17 энгийн иргэн амиа алдаж, 50 хүн шархадсанаас хойш “Ардын энх тайвны хөдөлгөөн”-ий идэвхтнүүд жагсаж эхэлжээ.
Эx сурвaлж: "Монцaмэ" aгентлaг