Бразилийн Ерөнхийлөгч ой санамжаа алджээ

Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонару 12 дугаар сарын 23-ны өдөр толгойндоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн талаар Band News суваг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бразилийн ерөнхийлөгч унахдаа толгойгоо цохисон нь түр хугацаанд ой санамжаа алдах шалтгаан болсон гэнэ. 

Эмнэлэгт хүргэгдэхээс өмнө юу хийж байснаа санаж чадахгүй байсан бөгөөд одоо ой санамж бүрэн сэргэсэн, биеийн байдал сайн байгаагийн дээр эмнэлгээс гарсан гэж Бразилийн Ерөнхийлөгч Болсонару мэдэгджээ.

Хэдийгээр биеийн байдал нь сайжирсан ч эмч нар түүнийг тайван байхыг сануулсан байна. Бразилийн Ерөнхийлөгч эмнэлгээс гарсныхаа дараа үүрэгт ажилдаа эргэн орж, хэд хэдэн уулзалт хийжээ.

Г.Бямбасүрэн

Эx сурвaлж: Shuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.106.49)