Казахстаны Алматыд 100 хүнтэй нисэх онгоц осолдож, есөн хүн амиа алджээ
2019-12-27
Өнөөдөр өглөөний 7:22 цагт Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрөөд удаагүй "Bek Air" компанийн нисэх онгоц унасан байна.
Онгоцонд 95 зорчигч, нислэгийн багийн гишүүн 5 хүн явснаас одоогоор есөн хүн амиа алдсан нь батлагджээ. Бусад зорчигчдын талаар мэдээлэл одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Тухайн үед нисэх буудал өтгөн манантай байсан гэнэ. Хөөрөөд удаагүй нисэх онгоц өндрөө алдаж, хоёр давхар байшин дээр унасан тухай гэрчүүд мэдээлжээ.
Ослын шалтгааныг тогтоох тусгай комисс байгуулагдан ажилдаа орсон байна.
Эх сурвалж: Arslan.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
ИХ УНШСАН