“Алтан-Өд” наадмын шилдгүүд тодорлоо

МЗЭ-ээс жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2019” наадам Хүүхдийн урлан бүтээх төвд болж, шилдгүүдийн нэрс тодорлоо. Яруу найргийн төрөлд 26 бүтээл ирснээс шилдэг бүтээлээр  зохиолч Д.Дашдондовын  “Зохист гүн” сонет, Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд  15 бүтээл ирснээс  шилдэг бүтээлээр  зохиолч М.Уянсүхийн “Аварга мод”, Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд зохиолч П.Майнбаярын- Хагас нь эс хагас нь элс бүтээлүүд шалгарчээ. 

Түүнчлэн  хүүхдийн зохиолын төрөлд  зохиолч Б.Баясгалангийн  “Дэлхий дүүрэн асуулт,  Утга зохиолын орчуулгын зохиолын төрөлд орчуулагч О.Жаргалсайханын “Гэнжийн туульс” жүжиг, киноны зохиолын төрөлд зохиолч Т.Бум-Эрдэнийн –“ Нүрзэд хаачив,  Утга зохиолын судлал, шүүмжид зохиолч Ц.Цэрэнгийн “Ринчен” хоёр боть, Шог хошин болон баримтат зохиолын төрөлд зохиолч Н.Даваадашийн-“ Буян нүглийн зурлага” бүтээл шалгарчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)