Чернобыльд 33 жилийн дараа Зул сарын гацуур засчээ

Чернобыльд 33 жилийн дараа Зул сарын гацуур засчээ

Чернобылийн дэлбэрэлтээс хойш 33 жилийн дараа Припять хотод анх удаа Зул сарын гацуур мод засчээ. Цагтаа 47 мянга орчим хүн оршин суудаг байсан, Чернобылийн атомын станцаас гурван километрийн зайд орших уг хотод амьдарч байсан зарим оршин суугчид ирж гацуур мод засан аймшигт  осолд алдсан гэр бүлийн гишүүдийнхээ зургаар чимэглэн, тэднийгээ дурссан байна.

Энэ ажлыг Чернобылийн аялал жуулчлалын компаниудын холбооноос зохион байгуулсан гэнэ. “Chernobyl Tour” компанийг төлөөлөн ирсэн Катерина Асламова тус Припять хот болон Чернобылийн гамшигт өртсөн бүсийг ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийн өв болгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.16)