Согтуу 68 жолоочид хариуцлага тооцжээ
Өнгөрсөн амралтын өдөр замын цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллахыг анхааруулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.6-д заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчиж автомашинаа асаалттай орхихгүй байх, автомашинаа халаах үедээ эзэнтэй байлгахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.