Өвөр Монголын нийслэл Хөх хот метротой болжээ

БНХАУ-ын автономит бүс болох Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод өчигдөр анхны метроны шугамыг нээжээ.

21.72 км урттай, 20 өртөөтэй шугамаар тус хотын дөрвөн дүүргийн иргэдэд үйлчлэх юм байна. Метроны дээд хурд нь 80 км/цаг бөгөөд 2,062 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай хэмээн тооцоолжээ.

Хөх хот метротой болсноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж эрх баригчид үзсэн байна.  Нийт 3 сая оршин суугчтай тус хот нь авто замын ачаалал хамгийн өндөр Хятадын 10 хотын нэгд багтаж байгааг Нийгмийн шинжлэх ухааны академиас 2019 оны эхээр гаргасан тайланд дурджээ.

Одоогоор Хятад улсын 30 хот метротой болоод байгаа юм. Бусад хотууд төмөр замын төслүүдээ гүйцээснээр энэ тоог 2020 онд 50-д хүргэхээр зорьж байна.

Анхны зорчигчидАнхны зорчигчид

Эх сурвалж: Xinhuanet

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)