БНХАУ-д эмч нарыг хамгаалах шинэ хууль хэрэгжинэ
БНХАУ-д эмнэлгийн ажилтнуудыг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий шинэ хуулийг танилцуулжээ. Бээжин хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй эмч амиа алдсанаас хэдхэн хоногийн дараа уг шийдвэрийг гаргажээ.
Ирэх оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулинд байгууллага болон хувь хүмүүсийг эмнэлгийн ажилтнуудын хувийн аюулгүй байдал, нэр хүндэд заналхийлэх, аюул учруулахыг хориглосон байна.
Энэ сарын 24-нд Бээжин хотын Иргэний нисэхийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ажиллаж байсан Ян Вэнь рүү нэгэн хутгатай этгээд халдсаны улмаас амиа алдсан хэрэг гарчээ.
Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гэмт этгээд түргэн тусламжийн тасагт эмчлүүлж байсан аж. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд баривчлах, торгох зэрэг захиргааны шийтгэл ногдуулах ажээ.
Хятадын эмнэлэгт эмнэлгийн ажилтан амиа алдсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 2018 онд эмнэлгийн 12 ажилтан хохирч, 2 хүн амиа алдсан гэж “CGTN” суваг мэдээлжээ.
Эx сурвaлж: Montsame.mn