Нисэх компаниуд Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхээс татгалзаж эхэллээ
Сингапурын агаарын тээврийн компани Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
"Бүс нутагт өрнөж буй үйл явдлын улмаас Сингапурын агаарын тээврийн компани Ираны агаарын орон зайгаар дамжин Европ хүрэх чиглэлүүдээ өөрчилж байна. Бид нөхцөл байдлыг ажиглаж, шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээгээ авна" хэмээн компанийн төлөөлөгч дурджээ.
Үүний өмнө АНУ-ын Холбооны нисэхийн алба Ирак, Иран, Оман булангийн орнууд руу Америкийн иргэний онгоцыг нисэхийг хориглосон юм.
Өнөө өглөө Ираны хувьсгалт гвард Иракийн нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын цэргийн бааз руу агаараас цохилт өгсөнөөр энэ бүс нутагт нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хоффманы мэдэгснээр Ираны харвасан пуужин Айн Ассад цэргийн бааз болон Эрбил нисэх онгоцны буудлыг сүйрүүлжээ.
Дээрх хэрэг явдалтай залгаад Украины иргэн агаарын тээврийн онгоц Ираны нийслэлийн нисэх буудлаас хөөрсөн даруйдаа сүйрсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 180 зорчигчтой Боинг-737 онгоцны ослын шалтгааныг одоохондоо техникийн бүрэн бус байдал хэмээн тодорхойлж байгаа юм.