Австралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ

Австралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ

Хятадад зорчоод ирсэн Австралийн иргэнээс коронавирусний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээллээ. Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Австрали улс нисэх буудлуудынхаа хорио цээрийн дэглэмийг нэмэгдүүлж, зорчигчдыг хянах камер ажиллуулж байгаа юм. Халдвар авсан хүн Брисбен хотын иргэн бөгөөд Хятадын Ухань хотод зорчсоныхоо дараа Сиднейгээр дамжин гэртээ иржээ. Шинжилгээний хариу гартал түүнийг түр тусгаарлаад байна.

Уушгины үрэвсэлд хүргэдэг шинэ төрлийн коронавирусийг анхандаа амьтны гаралтай, хүнээс хүнд халдварладаггүй гэж мэдээлж байсан ч Хятадын эмнэлгийн 14 ажилтан халдвар авсны дараа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага яаралтай хурал зарлаад байгаа юм. Одоогийн байдлаар өвчилсөн тохиолдол 222 болж, дөрвөн хүн нас бараад байна. Эмч мэргэжилтнүүд халдварын сэжигтэй тохиолдол 1700 гарсан гэж үзэж байна.

Австралид шинэ төрлийн вирусний тохиолдол бүртгэгдлээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.122)