АНУ Ухань хотоос дипломатууд болон иргэдээ гаргана

АНУ Ухань хотоос дипломатууд болон иргэдээ гаргана

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос АНУ-ын Дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг гаргахад БНХАУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж ТАСС  агентлаг дамжууллаа. 

"Ухань дахь Ерөнхий консулын газрын ажилтнуудыг эх оронд нь буцаах саналыг АНУ-ын тал тавьсан. Халдвар тархаахгүй нөхцөл байдлыг харгалзан, олон улсын практикийн дагуу Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, дипломатуудыг нутаг буцахад дэмжлэг үзүүлнэ" гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. 

Түүнчлэн дипломат ажилтнуудаас гадна АНУ-ын иргэдийг Ухань хотоос эх оронд нь буцаах бөгөөд энэ сарын 28-ны өдөр Ухань хотоос Сан-Франциско хот руу тусгай нислэг үйлдэгдэх гэнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)