Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

АНУ-ын “Boeing” компани дэлхийн хамгийн том нисэх онгоц гэгдэж буй хос хөдөлгүүртэй “777X” загварын анхны туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэжээ. “Boeing 777X” нисэх онгоц АНУ-ын Сиэтл хотоос хөөрч, дөрвөн цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна. Туршилтын нислэг өнгөрсөн долоо хоногт хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшилсон байв.

Уг онгоцыг ирэх 2021 оноос Арабын нэгдсэн Эмират улсын агаарын тээвэрт ашиглаж эхлэх аж. 252 футийн урттай нисэх онгоцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч техникийн зарим доголдлоос болж хойшилсон юм.

Тус нисэх онгоц нь “Boeing” компанийн амжилттай борлуулсан “777 mini” загварын том хувилбар бөгөөд 442 сая гаруй ам.долларын үнэтэй уг онгоцноос 309 ширхгийг амжилттай борлуулжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.244)