Трампын чансаа 6 хувиар нэмэгджээ

Трампын чансаа 6 хувиар нэмэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын эдийн засгийн бодлогын үрээр түүнийг дэмжигч америкчүүдийн тоо 44 хувь болтол өсчээ. ABC News телевиз, The Washington Post сонинтой хамтран явуулсан олон нийтийн санал асуулга үүнийг гэрчлэв.

Трампын чансаа өнгөрсөн аравдугаар сартай харьцуулахад шууд 6 хувиар өсчээ. Санал асуулгад оролцогчдын 55 хувь нь түүний эдийн засгийн бодлогыг дэмждэг гэжээ. Харин Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг америкчуудын 47 хувь нь дэмжсэн бол 56 хувь нь үүний эсрэг байна.

Санал асуулгыг нэгдүгээр 20-23-ны хооронд АНУ даяар  явуулан нийт 1004 хүнээс санал авсан байна. Одоо АНУ-ын Сенат Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар мэтгэлцээн явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.139)