Италийн хот төв талбайгаа Кобигийн нэрэмжит болгожээ
Италийн Режжио Эмилиа хотын дарга Лука Веччи хотын сагсан бөмбөгийн ордны эсрэг тал байдаг талбайг Коби Брайантын нэрэмжит болгох захирамж гаргажээ.
Тэрээр Фэйсбүүк хуудсандаа “Коби бидний нэг. Энд, сагсанбөмбөгийн талбайд тэр тоглож, ангийнхантайгаа хамт өөрөөсөө ахмад тоглогчидтой ана мана өрсөлдөж өссөн. Аав нь “Pallacanestro Reggiana”- д гялалзаж байхад Коби хүүхдийн багт нь тоглож, ур чадвараа ахиулж байлаа. Түүний инээмсэглэл, сагсан бөмбөгт өгсөн сэтгэл зүрх Режжио Эмилиагийнхны сэтгэлд үүрд үлдэж байгаагийн нэгэн адил манай хот ч түүний сэтгэлд үүрд үлдсэнийг хэдэн жилийн өмнө ирэхдээ Режжиа Эмилиаг “гэр” гэж нэрлэж байснаас нь мэдэж авсан билээ. Тайван нойрс доо, Кобе, Режжио Эмилиа чамайг хэзээ ч мартахгүй” хэмээн бичжээ.
Аав Жое нь тоглогчийн замналаа өндөрлөөгүй байх үедээ 1989-1991 онд Режжио Эмилиа хотын багт тоглож байсан юм.