Газрын тосны үнэ буурчээ

Газрын тосны үнэ буурчээ

Brent газрын тосны үнэ жаран доллараас доош буусныг Лондоны түүхий эдийн ICE биржийн даваа гарагийн арилжаа харуулав. Даваа гарагийн өглөө баррель нефть 59.29 доллараар зарагджээ. Энэ нь өмнөх арилжааны хаалтын үнээс 2.36 хувиар доогуур байв. Тэгвэл WTI маркийн Техасын нефть баррель нь 52.92 доллар болсон байна.

Brent маркийн нефтийн ханш унаж 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш анх удаагаа жаран доллараас доогуур үнээр арилжаалагдсан байна. Хятад-Америкийн худалдааны маргаанд нааштай хандлага гарч эхэлснээр нефтийн үнэ өсөж эхэлсэн юм.

Харин одоо нефтийн үнэ буусныг шинжээчид Хятадад дэгдсэн шинэ вирусийн өвчлөлтэй холбон тайлбарлажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.219.131)