Агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцалж эхэллээ

Агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцалж эхэллээ

Их Британийн агаарын тээврийн British Airways компани коронавирусийн дэгдэлтээс болж эх газрын Хятадаар дамжин өнгөрөх болон шууд бүх нислэгээ цуцаллаа. Тус улсын Гадаад хэргийн яам иргэдээ Хятад улсад зорчихоос сэрэмжилсэн мэдэгдэл гаргасны дараа British Airways ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

 United Airlines, Air Canada, Cathay Pacific Airways зэрэг  агаарын тээврийн томоохон компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцалжээ. Вирусын халдвараас сэргийлэхийн зэрэгцээ эх газрын Хятад руу аялах зорчигчдын тоо эрс буурсан тул нислэгийн үйл ажиллагааг түр зогсоосон гэж Америкийн  United Airlines компанийн төлөөлөгч мэдэгдлээ. 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнөөдөр 136 хүн ​амиа алдаж, Хятадаас гадна дэлхийн 16 улс оронд тархаад байна. Их Британийн засгийн газар Ухань хот, Хэбэй муж орчимд байсан 300 иргэнээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа бол Японы 205 иргэн өнөөдөр тусгай үүргийн онгоцоор нутаг буцлаа. Австрали улс Хятадаас буцаж ирсэн 600 иргэнээ хоёр долоо хоногийн турш эх газраас 2000 км зайтай орших арал дээр тусгаарлан хорио цээрийн дэглэм тогтооно гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)