БНХАУ-ын хөрш орнууд хилээ хааж байна
2020-01-29
БНХАУ-д дэгдсэн корона вирусын тархалтаас сэргийлэхийн тулд хил залгадаг хөрш орнууд нь шаардлагатай арга хэмжээг авч байна. Монгол Улс уржигдраас БНХАУ-тай хил залгаа автозамын боомтууддаа хязгаарлалт хийсэн бол Киргизстан улс мөн ижил шийдвэр гаргажээ. Киргизстаны Ерөнхий сайд Мухамедкалый Абылгазиев энэ талаар мэдэгдсэн байна. Ер нь бол тус улс энэ сарын 23-наас хилээ хаасан бөгөөд ганц Торугарт-Иркештам боомтоор л харилцаж байсан аж. Харин уржигдраас үлдсэн ганц боомтоо хаажээ.
ОХУ-ын хувьд, одоогоор хилээ хаагаагүй ч тур операторууд БНХАУ-д аялах хөтөлбөрийн борлуулалтаа зогсоожээ. Вирусийн тархалт Хонконг, Макао, Тайвань, Австралии, Вьетнам, Канад, Малайз, Балба, Сингапур, АНУ, Таиланд, Франц, БНСУ, Япон улсыг хамраад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.25)
ИХ УНШСАН