АНУ: Сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчсон гадаадын иргэнийг нутаг дэвсгэртээ оруулахгүй
2020-02-02
АНУ эрүүл мэндийн онцгой байдал зарлаж, сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчсон гадаадын иргэнийг нутаг дэвсгэртээ оруулахгүй гэж зарлалаа. Уг хязгаарлалтад АНУ-ын иргэдийн болон байнга оршин суугчийн гэр бүлийн шууд гишүүн хамрагдахгүй. АНУ-ын иргэд БНХАУ-ын Хөбэй мужаас ирсэн бол 14 хоног тусгаарлах бөгөөд бусад мужаас ирсэн бол албадан шинжилгээнд хамрагдаж байж АНУ-д нэвтрэх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
ИХ УНШСАН