ОХУ хилээ хаасан ч коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгджээ
ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар болон Тюмень мужид коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварын тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Одоогоор өвчтөнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байна. Коронавирустэй гэж оношлогдсон хоёр хүн бүгд БНХАУ-аас ирсэн жуулчид байжээ. Дээрх хоёр иргэнийг тусгаарлан эрчимтэй хяналтад оруулан эмчилж байна.
Халдварын тохиолдол бүртгэгдсэн Өвөр Байгалийн хязгаар нь Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагтай шууд хиллэдэг ОХУ-ын хамгийн дорно хэсэгт орших 2008 оны гуравдугаар сард байгуулагдсан муж юм
ОХУ-ын Засгийн газар эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 30-ны өдөр БНХАУ-тай хиллэдэг алс дорнодын хилээ хаагаад байсан ч ийнхүү ОХУ-д коронавирусийн анхны тохиолдлууд бүртгэгдлээ.
Эх сурвалж: Russia Today