Сүүлчийн кадруудынхаа төлөө амиа өгсөн гэрэл зурагчид
Сэтгүүлчийн мэргэжил өнөөдөр ч аюултай хэвээр байна. Доор танилцуулж байгаа бараг бүх зургууд үнэн, ганцхан зураг л зохиомол. Уг зургийн жинхэнэ түүхийг энэ өгүүллийн төгсгөлд тайлбарлах юм.
Билл Биггарт 2001 оны есдүгээр сарын 11-нд амь үрэгджээ
Худалдааны төвд халдлага болсон тухай эхний мэдээ гарч байхад гэрэл зурагчин гэртээ байжээ. Тэрээр гурван фото камераа аваад хэргийн газар луу яаран очив. Биггарт хүмүүс, байшингаас унаж буй хэсгүүд, утаа, тоосны зургийг авсан ба түүний зургууд мөрдөн байцаалтын явцад нөлөөлсөн байх магадлалтай. Биггард түүхийг гэрэл зурагт буулгаж чаджээ.
Билл ихэр цамхгуудад хэтэрхий ойртжээ. Тэр өмнөд цамхгийн нуралтын зургийг авч байгаад хойд цамхгийн нуранганд дарагдан амиа алдсан юм.
Хэд хоногийн дараа түүний цогцсыг нуранги доороос гарган авахад фото аппаратууд нь эвдэрсэн ч хальс нь бүтэн үлдсэн байв.
Пол Шутцер 1967 оны зургаадугаар сарын 5-нд Израильд амь үрэгджээ
Пол Шутцер “LIFE” сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч байв. Тэр 1967 оны зургаадугаар сард Израильд томилолтоор очжээ. Египетийн Ерөнхийлөгч жүүдүүдийг далайд шахан живүүлж үндэстнээр нь устгахыг уриалсны дараа бүх хөрш орнууд нь өөрсдийн цэргийг дайчилсан юм. Пол зургаа хоногийн дайны талбарт зураг авч байлаа.
Эдгээр кадруудыг авсны дараа түүний толгойд сум тусжээ.
Сурвалжлагч амь үрэгдсэнээс нэг хоногийн дараа цогцосыг нь байлдааны талбараас олсон гэдэг.
Онтакэ галт уулын дэлбэрэлт, Япон /2014.09.14/
Ууланд авирагчид анхны сургуулилалтаа хийдэг галт уул гэнэтхэн дэлбэрэх үеэр тэнд 300 хүн байжээ.
Та бүгдийн үзэж байгаа энэ зургийг авсан Изүми Ногүчи гэдэг гэрэл зурагчин авсан юм.
Уулчдын лагерь галт уулын халуун лав, чулуунд дарагдан Ногүчийн зургийн аппарат нь хайлан эвдэрсэн ч карт нь бүтэн үлдсэн байлаа.
Дятловын группын эмгэнэлт явдал, Орос /1959.02.1-2/
Хамгийн ээдрээтэй эмгэнэл явдал 1959 оны хоёрдугаар сарын 1-2-нд Уралын нуруунд гарчээ. Одоо Дятловын даваа гэж нэрлэгдсэн уг газарт Уралын политехникийн дээд сургуулийн оюутнууд амь үрэгдсэн юм.
Эмгэнэлт явдлын талаар олон таамаг яригддаг, бүр ид шидийн тухай яриа ч бий гэнэ.
Оюутнуудын нэг Юрий Кривонищенкогийн «Зоркий» фото аппаратаар авсан сүүлчийн кадрууд
Митио Хосиногийн эмгэнэлт мөхөл, гэхдээ зураг нь зохиомол
Орост зэрлэг ан амьтны зураг авахаар очсон Японы гэрэл зурагчин баавгайн довтолгоонд өртөв. Баавгай майхныг ураад зурагчинг барьжээ.
Харин эхний зургийг “Чиний авч болох сүүлчийн фото” нэртэй үзэсгэлэнд анх 2009 онд дэлгэжээ. Харин гэрэл зурагчинг хэн дээрх зурагтай холбосон нь огт тодорхойгүй.