Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгаж магадгүй гэв

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.12/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.

Сургууль, цэцэрлэгийн карантин үргэлжлэх эсэх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Цаашдаа байдал хэр хүндрэхээс шалтгаалж сургууль, цэцэрлэгийн карантиныг хойшлуулах талаар хэлэлцэнэ. Нөхцөл байдал хүндэрвэл сургууль, цэцэрлэгийн карантиныг гуравдугаар сарын 2-ноос дахин сунгаж магадгүй. Өнөөдрийн байдлаар сунгана, сунгахгүй гэж хэлэхэд эрт байна” гэлээ.

Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комисс гаргасан. Энэхүү шийдвэрийг нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд өмчийн хэлбэр үл харгалзах дагаж мөрдөн, сурагчдын хичээлийг телевизээр дамжуулан зааж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.50)