“American Airlines” Хятад руу хийдэг нислэгээ 4 дүгээр сар хүртэл цуцалжээ

АНУ-ын агаарын тээврийн “American Airlines” компани коронавурисний халдвар тархсантай холбоотойгоор БНХАУ руу хийдэг бүх нислэгээ дөрөвдүгээр сар хүртэл цуцалж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.

Тус компани Даллас, Лос-Анжелес хотоос эх газрын Хятад руу мөн Лос-Анжелес хотоос Хонконг руу үйлддэг нислэгээ дөрөвдүгээр сарын 24 хүртэл, харин Даллас-Хонконг чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 23 хүртэл цуцалсан байна.

“American Airlines” Хятад руу хийдэг нислэгээ урьд нь хоёрдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл цуцалсан байсан бөгөөд харин дараа нь энэ хугацааг гуравдугаар сарын сүүлийн долоо хоног хүртэл сунгажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)