ОХУ Турктэй дайтах уу

ОХУ Турктэй дайтах уу

Туркийн цэрэг Идлиб мужид Сирийн Засгийн газрын цэрэгтэй байлдсан нь эцэстээ Москваг Анкаратай харилцах харилцаагаа шинээр тодорхойлоход хүргэж магадгүй гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдэд гарч эхэллээ. Уг мэдээлэлд ОХУ-ын цэрэг Туркийн цэрэгтэй Сирийн нутагт тулгаран байлдах боломжийг авч үзсэн байв.

ОХУ Сирийн Засгийн газар буюу Башар Асадыг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн. Харин Турк улс Сирид цэргээ оруулсан төдийгүй Сирийн Засгийн газрын цэргийг энэ сардаа багтан Идлиб мужаас бүрмөсөн гарахыг тулгаж буй. Турк мэдээж Москватай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй ч Идлибийг орхих нь Р.Т.Эрдоганы хувьд дотооддоо улс төрийн ашиггүй байдалд орно гэж шинжээчид дүгнэж байна.

ОХУ-аас Турк суух Элчин сайд Алексей Ерхов Идлибд байдал хурцадсаны дараа өөрт нь заналхийлэл ирэх болсон талаар ВВС агентлагт ярьсан байна. ОХУ-аас Туркт суух Элчин сайд Андрей Карпов 2016 оны арванхоёрдугаар сард бусдын гарт амиа алдаж байсан билээ.   

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.148.108.201)
ниссан Туркийг будаа болгохгүй бол хэрээ мэдэхгүй байгаа орон
2020-02-16 Хариулах