Турк Сирид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлээ

Турк Сирид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлээ

Туркийн арми өчигдрөөс Сирийн Идлиб мужид тус улсын  Засгийн газрын цэргийн эсрэг өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлсэн талаар лента цахим хуудас мэдээлжээ. Эхний ажиллагаа Найраб тосгоны орчимд болж, Сирийн тал хоёр танкаа сөнөөлгөж, нэг Т-72 танк, нэг хуягт машинаа олзлуулсан байна. Мөн Сирийн армиас 50 цэрэг алагдаж, Туркийн талаас хоёр цэрэг алагдаж, таван цэрэг шархадлсан байна. Гэхдээ энэ тоо Туркийн талаас зарласан тул эргэлзээтэй. Ийм илт ялсан үзүүлэлт гаргасан хэрнээ Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Алагдсан цэргүүдийнхээ өшөөг авна, цээрлүүлнэ” хэмээн уурссан нь хачин.

Иблибт Туркийн цэрэгтэй хамт Сирийн сөрөг хүчний цэргүүд, алан хядагч бүлэглэлүүд цуг байгаа. Энэхүү ажиллагааны үеэр Сирид байрлаж буй ОХУ-ын цэргийн хүчин алан хядагчдад агаараас цохилт өгч багагүй хохирол учруулсан. Ер нь бол Найрабын төлөөх тулаанд Туркийн тал артиллерийн гал нээж эхлүүлснээс хэтрээгүй бөгөөд ОХУ-ыг оролцсоны дараа галаа зогсоожээ.  

Турк Сирид өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлээ

Гэсэн ч сөрөг хүчнийхэн Найраб тосгоныг эзэлж авсан байна. Тэд Найрабыг эзэлснээр цааш Саракиб хотыг эзэлж авах замаа нээж байгаа юм.  

Туркийн тал ОХУ-тай хэлэлцээр хийгээд удаагүй байхдаа ийнхүү цэргийн ажиллагаа явуулсан нь хоёр улсын харилцааг дахин тодорхойгүй байдалд аваачив бололтой.

ОХУ, Туркийн төлөөлөгчид Москвад хоёр өдөр цоожтой хаалганы цаана хэлэлцээр хийж, энэ сарын 18-нд дууссан. Энэ хэлэлцээрээр хоёр тал Идлибийн асуудлаар үргэлжлэн хэлэлцэхээр тохирсон юм. Мөн цэргийн ажиллагаагаа багасгаж, хүмүүнлэгийн ажлаа нэмэгдүүлэх талаар тохиролцсон билээ.

Уулзалт хэлэлцээрийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “Москва цаашдаа Анкаратай Идлибийн асуудлаар хэлэлцсэн асуудлынхаа биелэлтийг л ярилцах сонирхолтой байгаа. Хоёр жил хагасын өмнөх нөхцөл байдал руу буцахыг хүсэхгүй” гээд Сирийн Засгийн газрын цэргүүд газар нутаг дээр нь үүрлэж байгаа алан хядагчдын эсрэг тэмцэх бүрэн эрхтэй, ОХУ энэ тэмцлийг нь бүх талаар дэмжинэ” хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.123)