Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн долоон иргэнийг тусгаарласан, биеийн байдал хэвийн байна

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНСУ-ын зургаа, Монгол Улсын 18 иргэн ирсэн билээ. Тэдний долоог нь ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман иргэнийг тусгаарлаад байна. Одоогоор тэдний шинжилгээний хариу гараагүй байгаа юм. 

Тэгвэл БНСУ-аас ирсэн долоон иргэнээс ямар нэгэн халуурах шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа талаар өнөөдөр /2020.02.24/ Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан зургаан иргэний шинжилгээний хариу гарсан. Тэднээс коронавирусийн халвар илрээгүй. Харин өчигдөр БНСУ-аас ирсэн долоон иргэнийг тусгаарласан. Өмнө нь ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаад байна. Ингээд нийт найман иргэнийг тусгаарлаж, тандалт судалгааг хийж байна. Одоогоор тэдний шинжилгээний хариу гараагүй, биеийн байдал хэвийн байна" гэх мэдээллийг өглөө.    

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ "Улсын Онцгой комиссын өнгөрсөн хурлаас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвийг тусгаарлах шаардлагатай хүмүүст зориулж бэлтгэсэн байгаа. Өчигдөр Улаанбаатарт ирсэн Дэгү хотод сурдаг болон амьдардаг 17 хүнийг Жаргалантын аманд байдаг Сургалтын төвд тусгаарласан. Түүнээс гадна БНСУ-аас ирсэн дөрвөн гэлэнмаа, хоёр хүүхдийг өчигдөр орой ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр хүмүүстэй ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд хамгаалалтын болон эмнэлгийн зориулалтын хувцас хэрэглэлээ сайтар бэлтгэж, үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн албан ёсны орчуулагчаар дамжуулан мэдээлэл авсан. Дөрвөн гэлэнмаагийн хоёр нь болон хоёр хүүхэд нэг гэр бүлийн хүмүүс, нөгөө хоёр гэлэнмаа нь Монголд байнга оршин суудаг хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс Дэгү хотын "Шин Чон Жи" сүм буюу халдвар тархсан сүмд хамааралгүй болохыг тогтоосон" гэлээ.

Kоронавирусийн халдварт (COVID-19)@ын нөхцөл байдлын мэдээ /2020.02.24)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)