Хүний тархи тээвэрлэж явсныг илрүүлжээ
АНУ-ын гаалийн ажилтнууд Канадын шуудангийн машинд хачирхалтай зүйл илрүүлсэн нь шилэн саванд хийсэн хүний тархи байжээ.
Шуудангийн машин АНУ-ын Мичиган муж, Канадын Онтарио мужийн хил дээрх “Blue Water” гүүрийг гарах үед гаалийн ажилтнууд шалгалт хийх үеэр “Сургалтын эртний загвар” гэсэн шошго бүхий сав илрүүлжээ.
Энэ илгээмж Торонто хотоос гаралтай байсан бөгөөд Висконсин мужийн Кеноша хотод хүрэх учиртай байв. Илгээмжийг нээхэд хүний тархи бүхий шилэн сав байсан ба ямар нэгэн хаяггүй, АНУ-ын хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөлгүй байжээ.
АНУ-ын өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв ийм төрлийн зүйлсийг хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл олгох хатуу дүрэмтэй гэнэ.
АНУ-ын хилийн ажилтнууд ийм төрлийн хачин бараа илрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. 2014 онд Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудалд 67 ширхэг амьд Африкийн аварга дун илрүүлж байв. Хожим нь эдгээр амьтдыг устгасан байна. 2006 онд мөн найман тонн үлэг гүрвэлийн өндөр зэрэг эртний чулуужсан олдворыг илрүүлж байжээ.