АНУ-д коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, Вашингтон муж улсад 50 гаруй насны эрэгтэй бямба гарагт нас баржээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг өвчтөн өндөр эрсдэлтэй бүс нутгууд руу зорчоогүй байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж "болзошгүй" байгааг дурдаад, АНУ ямар ч нөхцөл байдлыг даван туулах бэлтгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 69 хүрчээ. Тэдний 44 нь "Diamond Princess" хөлөг онгоцноос, 3 нь БНХАУ-аас нүүлгэн шилжүүлсэн иргэд бол 22 нь АНУ-ын муж улсуудад бүртгэгджээ. Мөн АНУ-ын засаг захиргаа БНСУ, Италийн халдвар тархсан бүс нутгууд руу зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж, Иранд сүүлийн 14 хоногийн дотор зорчсон иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Дэлхийн дахинд халдварын нийт 86529 тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 79824, БНСУ-д 3526 \нас барсан 17\, Италид 1128 \нас барсан 29\, Иранд 593 \43\, “Diamond Princess” усан онгоц 705 \нас барсан \, Япон 242 \нас барсан 5\, Сингапурт 102, Францад 100 \нас барсан 2\, Хонконгт 95 \нас барсан 2\, АНУ-д 62 \нас барсан 1\ бүртгэгдээд байна.