ХЭРВЭЭ бид тархиа БҮРЭН АШИГЛАЖ чадвал...
Судлаачид орчин цагийн он тооллын дөрөвдүгээр зуунд хүний тархийг судалж эхэлснээс хойш энэ салбар шинжлэх ухаан эрчимтэй хөгжих болсон. Энэ цагаас хойш тархитай холбоотой олон олон шинэ нээлтүүд хийгдсэн хэдий ч үүнийгээ дагаад андуу ташаа мэдээллүүд ч ихэссэн билээ.
Жишээлбэл хүний тархины хэмжээ том байх тусам тухайн хүн төдий чинээ ухаантай байдаг гэдэг ойлголт бол ор үндэсгүй худал зүйл юм. Энэ тохиолдолд халим хүн хоёрыг харьцуулан авч үзье. Халимны тархи хүний тархинаас ойролцоогоор 5 дахин том хэмжээтэй байдаг. Тэгвэл дээрх "онол"-оор халим хүнээс 5 дахин илүү ухаантай байдаг гэсэн үг үү? Хүний ухааныг халимтай жишиж болох уу гэдгийг та бүхэн бодоод үзээрэй.
Тэгвэл бид одоо та бүхэнд тархитай холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Хэрэв хүн тархиа 100 ашиглаж чадвал ямар үр дүнд хүрэх бол?
ХҮН ТАРХИНЫХАА 10 ХУВИЙГ Л АШИГЛАЖ ЧАДДАГ
Энэ үндэслэлийг худал гэж үздэг олон эрдэмтэд байдаг ч ихэнх ном товхимол дээр хүн тархиныхаа 10 хүртэлх хувийг ашиглаж чаддаг хэмээн бичсэн байдаг.
ХЭРВЭЭ ТА ТАРХИА БҮРЭН ДҮҮРЭН АШИГЛАЖ ЧАДВАЛ...
Хэрвээ! Хэрвээ бид тархиа бүрэн ашиглаж чадвал рубик шоог ямар ч төвөггүй эвлүүлж, 2 үйлдлээр л шатарт ялалт байгуулж, урлаг спортын бүхий л салбарт ямар ч зовлонгүйгээр амжилт гаргах боломжтой.
Гэвч энгийн хүн тархиа ердөө 10 хүртэлх хувьд нь л ашиглах шим бодисыг өөртөө агуулж байдаг. Гэтэл ямар нэгэн ид шид, гайхамшгийн хүчээр таны тархи 100% бүрэн ашиглагдаж эхэлбэл таны биед агуулагдах шим бодис хүрэлцэхгүй. Улмаар таны цусны эргэлт зогсож, зүрх цохилохоо больж, амьсгал хураагдана гэсэн үг юм.
ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?
Нэгэн зүйлийг сануулахад хүн бүр тархиныхаа 10 хувийг ашиглаж чаддаг гэж ойлгож болохгүй шүү! Зөвхөн тархиа сайтар "хөгжүүлж" чадсан нэгэн л дээр дурдсан хэмжээгээр ашиглаж чаддаг бөгөөд ингэхийн тулд шинэ зүйлс турших, хангалттай хэмжээгээр амрах, ном унших, эрүүл хооллох хэрэгтэй.