ДЭМБ залуучууд вируст ялагдашгүй биш гэдгийг анхааруулав
2020-03-21
Шинэ коронавирусээр зөвхөн өндөр настай хүмүүс төдийгүй залуучууд ч мөн халдварлана гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт анхааруулжээ.
Түүний хэлснээр, залуучууд уг вируст “ялагдашгүй” биш бөгөөд тэд халдвар авсан тохиолдолд олон долоо хоногийг эмнэлэгт өнгөрөөгөөд зогсохгүй амь насаа алдах эрсдэлтэй" гэдгийг онцгойлон анхааруулав. “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 250 мянга гаруй хүнд халдварлаж, 11 мянга гаруй хүн нас баржээ.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байгаатай холбогдуулан олон орны залуучууд эрүүл мэндийн зөвлөмжийг үл хайхарч байгаа тухай мэдээллүүд гарсны дараа ДЭМБ-ын тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Эх сурвалж: ЖЕНЕВ. /BBC/
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
ИХ УНШСАН