ЮНЕСКО: Дэлхийн 850 сая гаруй оюутан сургуульдаа хамрагдаж чадахгүй байна
2020-03-22
Дэлхийн өнцөг булан бүрт сургуулиуд хаагдаж, 850 сая орчим хүүхэд коронавирусын тахлын эсрэг арга хэмжээний хүрээнд сургуульд хамрагдаж чадахгүй байна. Энэ тухай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) “ТАСС” агентлаг иш татан мэдээллээ. .
Боловсролын салбарт тэр дундаа их, дээд сургууль, ЕБС-иудыг хаах шийдвэрийг дэлхийн 102 оронд гаргасан бол 11 оронд хэсэгчилсэн байдлаар хаагаад байна. ЮНЕСКО-гийн төлөөлөгчид хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ сууж байгаа оюутнуудын тоо цаашид ч нэмэгдэж магадгүй хэмээн таамаглаж байна. Мөн энэ байдал нь боловсролын салбарын хувьд урьд өмнө байгаагүй хамгийн том бэрхшээл юм гэдгийг цохон тэмдэглэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.43)
ИХ УНШСАН