COVID-19: А.Лукашенко: Өвдөг сөхөрч амьдарснаас босоогоороо үхсэн нь дээр

Беларусь улсыг 1994 оноос хойш удирдаж байгаа Ерөнхийлөгч Александр Лукашенко короновирусний халдвар түүний амьдралын хэв маягийг өөрчлөөгүй гэж мэдэгдлээ. Дэлхийд спортын бүх тэмцээн уралдаан зогсоод байгаа бол ганцхан Беларуст л хөлбөмбөгийн улсын аваргын тэмцээн нь явагдсаар байгаа билээ.

Саяхан Лукашенко хоккейн нөхөрсөг тоглолтод оролцож, баг нь 12:3 ялахад Ерөнхийлөгч өөрөө нэг оновчтой дамжуулалт өгчээ.

Хоккейн тоглолтын дараа тэрбээр Tribuna.com-д ярилцлага өгсөн байна.

-Коронавирусний аюулын улмаас дэлхий даяар спортын тэмцээн уралдаанууд зогсоод байна.

-Би урьд өмнөх шигээ л амьдарч байгаа. Хоккей ч тоглоно, гар барьж мэндэлнэ, гоол хийгээд тэврэлдэнэ.

-Дайн болно л биз, харин би хоккейгоо хуваарь ёсоор тоглосоор байна гэсэн үг үү?

-Үгүй. Гэхдээ өвдөг сөхөрч амьдарснаас зогсоогоороо үхсэн нь дээр.  

-Таныг хоккей тоглохоос юу ч зогсоож чадахгүй юу?

-Зогсоож чадалгүй яах вэ. Гэхдээ яах гэж? Би ойлгохгүй байна. Энэ мөсөн талбайд ямар ч вирус байхгүй. Сэтгүүлч та нар вирус нисэж байгааг харж байна уу?

-Үгүй.

-Би ч гэсэн харахгүй байна. Энэ бол хөргөгч. Эрүүл мэндэд маш сайн. Хоккей бол вирусний эсрэг хамгийн сайн эм.

Одоогийн байдлаар тус улсад халдварын 94 тохиолдол бүртгэгдээд байгаа. Беларусын Ерөнхийлөгч коронавирустэй тэмцэх өөр аргын тухай мөн хэвлэлд өмнө нь ярьж байлаа.

Тэрбээр долоо хоногт саунд 2-3 орохыг зөвлөөд зогсохгүй гараа спиртээр ариутгахаас гадна өдөрт 50 грамм архи ууж бай гэж тоглоом хийж байсан юм. Хөдөөгийн тариачдыг хэрхэн хамгаалах талаар асуухад “Трактор тэднийг эмчилнэ. Тариан талбай бүгдийг нь эмчилнэ” гэж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.27.78)