Аргентины иргэд 3D принтерээр нүүрний хаалт хэвлэж, эмнэлгүүдэд хандивлажээ
2020-04-08
Хөл хорионы дэглэмийн үед Аргентины иргэд 3D принтерээр нүүрний хаалт хэвлэж, эмнэлгүүдэд хандивлаж эхэлжээ.
70 орчим сайн дурынхантай хамтран бүлэг байгуулж, энэхүү нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийг хийж байгаа юм байна. Энэ нь амны хаалтын гадуур зүүх хуванцар нүүрний хаалт ажээ. Тэд эхний долоо хоногтоо 500 гаруй нүүрний хаалт үйлдвэрлэж, Төрийн өмчит 20 эмнэлэгт тараажээ. Аргентинд өнөөдрийн байдлаар 820 орчим хүн “COVID-19”-өөр өвчилж, 23 хүн нас бараад байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.90)
ИХ УНШСАН