ICCR хөтөлбөр эсээ бичих уралдаан зарлалаа
Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл /ICCR/-ийг үүсгэн байгуулсны 70 жилийн ойн хүрээнд гадаад улсад амьдарч буй энэтхэг иргэд болон олон улсын оюутнуудын дунд шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцэхэд чиглэсэн англи хэлээр эсээ бичих уралдаан зарлалаа.
Сонирхсон оролцогчдын материалыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө cssection.iccr@nic.in хаягаар хүлээн авах юм.
ICCR нь 1950 онд байгуулагдсан, тус улсын өв соёлыг олон улсад сурталчлах, хүн төвтэй харилцаагаар дамжуулан Энэтхэг болон дэлхийн нийтлэг ойлголтыг сайжруулах, тэргүүлэх боловсролын байгууллага юм. Үзэл санааг харилцан баяжуулах замаар "Дэлхий бол нэг гэр бүл" гэсэн ойлголтыг бэхжүүлэн Энэтхэгийн соёлын үнэт зүйлийг дэлхийн тавцанд гарган ирсэн юм.
Сүүлийн 70 жилийн хугацаанд ICCR-ийн гадаад улс дахь 38 соёлын төв, Энэтхэг дэх 19 бүсийн оффисын үйл ажиллагаа тус улсын урлаг, түүх, аман уламжлал, бүжиг, дуу хөгжим, хэл, хоол хүнс, иог гэх мэт сайн боловсруулсан хөтөлбөр ашиглах боломжит технологийн хэрэгслүүдээр шинэ түвшинд гарчээ.
Мэдлэгийн боловсрол Энэтхэгийн ёс зүйн үндэс суурь үргэлж байсаар ирсэн бөгөөд ICCR нь суралцах гол төв болж, хурал, семинар, Энэтхэг судлалын тэнхим, Энэтхэгт төгсөгчдийн үйл ажиллагаагаар дамжуулан эрдэм шинжилгээний солилцоог дэмжин ажилладгаараа онцлог юм.
Монгол Улс нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хамгийн том оролцогчдын нэг бөгөөд төгсөгчдөөс дийлэнх нь төрийн өндөр албан тушаал хашиж байна гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.