АНУ-д ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрч магадгүй

Олон улсын үнэлгээний “Moоdy's” агентлагийн ерөнхий таамаглалаас харахад, АНУ-д ажилгүйдлийн түвшин энэ оны II улиралд 13 хувьд хүрч, урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч магадгүй байна. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 хувиар буурч магадгүй байгаа тухай энэ таамаглалд дурджээ.

АНУ-д эдийн засгийн уналт оны эхний хагас хүртэл үргэлжилсээр байх бол хөл хөдөлгөөн, компаниудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг хоёрдугаар улирлын эцэс хүртэл үргэлжилнэ гэсэн ерөнхий дүр зургийг шинжээчид харж байна.

Харин хямралын дүр зургаар хязгаарлалтын арга хэмжээний үйлчлэх хугацаа 3 дугаар улиралд ч хүчинтэй хэвээр байна гэж үзжээ. Ийм тохиолдолд ажилгүйдлийн түвшин 17 хувьд хүрэх бол дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөр хэмжээгээр буюу 14 хувиар буурна гэв.    

Ямар ч тохиолдолд ажилгүйдлийн түвшин 2008 оны эдийн засгийн хямралын үеийн үзүүлэлтийг давна гэдгийг шинжээчид цохон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.122)