Индонезийн эрх баригчид “Zoom” үйлчилгээг ашиглахыг хоригложээ

Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүйтэй холбогдуулан Индонезийн Батлан хамгаалахын яам “Zoom” үйлчилгээг ашиглахгүй байхыг ажилтнууддаа зөвлөжээ. “Zoom” нь цахим бага хурал хийх үйлчилгээ үзүүлдэг платформ юм.

“Яамны бүх хэлтэс, байгууллагууд энэ үйлчилгээг ашиглан бага хурал явуулахаа зогсоох хэрэгтэй. “Zoom” үйлчилгээг ашиглан зөвлөгөөн хийх үед бусад улс орны серверүүдэд давхар орж ирж болзошгүй байгаа нь хийж буй яриа хэлэлцээний агуулгыг ажиглах боломжийг гуравдагч талд олгож байгаа юм” гэж Индонезийн Батлан хамгаалах яамны дэд адмирал Агуса Сетижи мэдэгджээ.

Коронавирусний цар тахлын улмаас хэдэн арван улс орны засгийн газрууд өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоож, дэглэмийг чанд сахих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор хүмүүсийн дунд “Zoom” үйлчилгээг ашиглах явдал эрс нэмэгджээ.

Энэ үйлчилгээг ашиглан хийсэн хэдэн мянган хувийн видео бичлэгүүд интернетэд ил байсан тухай “The Washington Post” сонин 4 дүгээр сарын 3-нд мэдээлжээ. Хувийн бичлэгүүд дунд компаниудын хурал, цуглаан, бага сургуулиудын хичээл явуулж буй бичлэг, хэрэглэгчдийн хувийн харилцан ярианууд багтаж байсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.87.157)