ОХУ-ын Барилга, хот байгуулалтын сайд халдвар авчээ

ОХУ-ын Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков нараас коронавирусний халдвар илэрсэн гэж тус яамны хэвлэлийн алба мэдээллээ.

“Би хотын эмнэлэгт эмч нарын хяналтад эмчлүүлэх бөгөөд та бүхэнтэй үргэлжлүүлэн холбоотой байх болно” гэж В.Якушевийн хэлснийг хэвлэлийн алба уламжилсан байна. В.Якушев, Д.Волков нараас компьютер томографын шинжилгээгээр халдвар илэрчээ.

В.Якушевийн үүргийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Никита Стасишин түр орлон гүйцэтгэхээр болжээ. В.Якушев Барилга, хот байгуулалтын сайдаар 2018 оны тавдугаар сард томилогдож, 2013 оноос хойш тус албыг хашсан Михаил Мений халааг авсан билээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинээс энэ долоо хоногийн пүрэв гарагт коронавирусний халдвар илэрсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)