В.Путин: ОХУ зэвсэгт хүчин, цэргийн баазуудаа хөгжүүлэн сайжруулах болно
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамны цэргийн их дээд сургууль, академи төгсөгчдөд сургуулиа амжилттай дүүргэсэнд нь баяр хүргэхийн сацуу Ялалтын өдрийн баярын мэндийг дэвшүүлжээ.
“Бид зэвсэгт хүчнээ цаашид хөгжүүлэн сайжруулах болно. Бид ямар ч нөхцөлд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болно” гэж тэрбээр мэдэгджээ.
Түүнчлэн байлдааны бэлтгэл сургалтын идэвхийг нэмэгдүүлэх тэр дундаа Оросын арми, тэнгисийн цэргийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлох дэвшилтэт технологийг ашиглан гэнэтийн шалгалтын үед цэргийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг боловсронгуй болгох шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэжээ.
“Бидний эх орон, дэлхий дахин Аугаа Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй 5 дугаар сарын 9-ний энэ өдөр та бүхэн ажил албаныхаа гарааг эхлүүлж буй нь нэр хүндийн хэрэг бөгөөд томоохон үүрэг хариуцлага юм. Оросын арми аливаа аюул заналхийлэлд үргэлж хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх ёстой” хэмээн тэрбээр мөн онцолсон байна.