Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжихэд зориулж 4 тэрбум ам.доллар олгожээ
2020-05-15
НЬЮ-ЙОРК. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Нью-Йоркийн нийтийн тээврийн операторт дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.9 тэрбум ам.долларыг гаргажээ. Энэ тухай Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо пүрэв гарагт мэдэгджээ.
АНУ-ын хамгийн том хот Нью-Йоркийн нийтийн тээврийн ачаалал коронавирусний халдварт өвчний улмаас 92 хувиар буурсан тухай мужийн амбан захирагч өмнө нь мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хоногт Нью-Йоркт коронавирусний халдварт өвчний улмаас 157 хүн нас баржээ. Тийнхүү тус мужид халдвар авсны улмаас нас барсан тоо аажмаар буурч байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.88.137)
ИХ УНШСАН