“Novavax” коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

АНУ-ын Мэриленд муж улсад төвтэй “Novavax” компани шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцох 130 орчим хүнийг бүртгэж эхэлснээ даваа гарагт мэдэгджээ.

Дэлхийн даяар одоогийн байдлаар коронавирусний вакцины 10 эмнэлзүйн туршилт явагдаж байгаа ажээ. “Манай компанийн “NVX‑CoV2373” вакцин эмнэлзүйн өмнөх туршилтуудад хүний биед дархлаа үүсгэх өндөр магадлалтай үр дүнг үзүүлсэн” гэж “Novavax” мэдээлсэн байна.

Эмнэлзүйн эхний үе шатны туршилтын хариу долдугаар сард гарах бөгөөд нааштай үр дүн үзүүлсэн тохиолдолд олон оронд илүү олон хүнийг хамруулсан хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлэх ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 5.4 сая давж, 340 мянга гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.51.75)