ОХУ-д халдварын 8915 шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 362 342 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 2830, Москва мужид 817, Санкт-Петербургт 363, Доод Новгород мужид 228, Свердловск мужид 207, Ростов мужид 203, Архангельск мужид 169, Красноярскийн хязгаарт 148, Эрхүү мужид 112 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 12331 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь өдөрт эдгэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт тохиодлын 36.2 хувь нь буюу 131 129 хүн эдгэрсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3668 нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Нэг хоногийн дотор 174 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 3807 болсон байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.64)