Байдраг-Алтай чиглэлийн зам энэ онд бүрэн ашиглалтад орно

 

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын суурийг тавих, захын болон завсрын тулгуур байгуулах ажил 100 хувь хийгдэж дуусжээ. Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Замын бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар өчигдөр газар дээр нь танилцлаа.

Уг ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны баталсан төлөвлөгөөний дагуу 18 км-т суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)