Цар тахал “Nintendo” компанийн орлогыг нэмэгдүүлжээ
Хүмүүсийг дийлэнх цагаа гэртээ өнгөрүүлэхээс өөр аргагүй байдалд оруулж буй “COVID-19”-н цар тахал тоглоомын салбарын бизнест тун эерэгээр нөлөөлж байна. Тодруулбал, компанийнх нь орлого 51 хувиар нэмэгдсэн бол үйл ажиллагааных нь орлого 1.5 дахин нэмэгдсэн тухай Японы “Nintendo” компани тайландаа дурджээ.
2020 оны санхүүгийн жилийн эхний зургаан сарын байдлаар тус компанийн орлого 7.36 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 73.3 хувиар илүү үзүүлэлт болжээ. Түүнчлэн цэвэр орлого 2.04 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 243.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Цар тахлын үед компанийн “Animal Crossing: New Horizons” видео тоглоом хэрэглэгчдийн дунд хамгийн их нэрд гарчээ. Тус тоглоом нь эхний зургаан сарын байдлаар 14.3 сая хувь борлогджээ. Түүнчлэн хөл хорионы үеэр “Switch” видео тоглоом маш амжилттай борлуулагдаж байна. Сүүлийн улиралд тус тоглоомноос 7 сая ширхэг борлогдсон бөгөөд санхүүгийн жилийн төгсгөлд компани 24 сая ширхгийн үзүүлэлтэд хүрэхийг зорьж байна.