Цахим спортын тамирчдыг дэмжих 55 сая төгрөгийн гэрээ байгуулав

Е спортыг дэмжигч D13 ХХК-наас CSGO багийн тоглогчидтой 16 сарын хугацаатай, 55 сая төгрөгийн үнийн дүнтэй мэргэжлийн тамирчны гэрээ байгуулжээ.

Энэ тухай D13 Esports-ын цахим хуудаст: “Уг гэрээний хүрээнд цалин, бэлтгэлийн байр, компьютер техникийн хангамж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал багтсан“ хэмээн бичжээ.

Сүүлийн жилүүдэд Esports буюу цахим спортын төрлүүд дэлхий даяар хурдацтай хөгжиж, цар хүрээ, зах зээл нь өдрөөс өдөрт тэлж байгаа юм. Монгол Улсад ч цахим спорт мэргэжлийн түвшинд хөгжиж байгааг ийнхүү /2020.11.12/ D13 ХХК-ийн уг шийдвэр харууллаа. Цахим спортын төрөлд дотооддоо анх удаа мэргэжлийн тамирчны гэрээ байгуулж, тоглогчдыг нийгмийн даатгалд хамруулж, бүх нөхцлөөр хангах  юм. 

Ташрамд сонирхуулахад, цахим спортын төрлүүд ирэх 2024 оны Парисын зуны олимпын наадамд үзүүлэн хэлбэрээр оролцохоор яригдаад байгаа. Мөн 2022 оны Ханчжоугийн Азийн наадмын үндсэн медальт хөтөлбөрт багтсан юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)