Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг сунгав

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг 14 хоногоор сунгалаа.

Мөн хүнсний чиглэлийн худалдаа, эмийн сангаас бусад худалдаа үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээг хориглож иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Мөрөн суманд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0257-р анги, Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүч, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар хамтран "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 106 алба хаагч ажиллаж байна. Алба хаагчид Мөрөн суманд эргүүлийн 20 чиглэлд өглөөний 08 цаг 30 минутаас 22 цаг хүртэл явган эргүүлийг зохион байгуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.73.149)