Бизнес эрхлэгчид эрх сарын 1-нээс хатуу хөл хориог цуцлах саналаа уламжлав

Цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар МҮХАҮТ-ын төлөөлөлтэй цахимаар санал солилцож байна: 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин дараах мэдээллийг өгөв:  

Уул уурхайн нөлөөгөөр манай эдийн засгийн 40 орчим хувь нь хэвийн үргэлжилж байна. 0 зогсолтын улмаас өдөрт 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Хүүхдийн мөнгө авч буй  1.3 сая иргэн бий. Тэтгэвэр авдаг 300 мянга орчим  ахмад настан бий. Санхүүгийн зайлшгүй дэмжлэг хэрэгтэй 94 мянган хүн байна. Тэдэнд сард 250 мянган төгрөг олгох нь зөв. Үндсэн хуулийн дагуу иргэдийн амьдралын суурь хэрэгцээг төр хариуцах ёстой.  

Нийт ААН-үүдийн 60 орчим хувь нь цалингаа тавьж чадахгүйд хүрлээ. Нийт 90 мянган ААН бий. Дэглэмээ зөв баривал эрсдэл буурна. ААН-үүдэд зориулсан 85 зөвлөмжийг боловсрууллаа. Үүнийг ягштал дагавал халдварыг хумьж чадна.

Жишээ нь хүүхдийн автобусыг ажилчдын автобус болгон ашиглах боломжтой. Компаниуд халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд цоо шинэ соёлд суралцах, шинэ дүрэм журам мөрдүүлэх шаардлага үүслээ.  

Хотын дарга Д.Сумъяабазар: Нийслэлд нийт 126 мянган ААН бий. ААН-үүд хүнд байдалд байгааг би сайн ойлгож байна: Бид Засаг даргын дэргэд Хямралын эсрэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. ирэх сарын 1-нээс цааш хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ шийдэхийн тулд олон улсын сайн туршлагуудыг судалж байна. Эдийн засагт ирэх цохилтыг дөнгөж сая та бүхний танилцуулгаас харлаа. Том жижиг гэлтгүй бүх ААН-д хүнд тусаж байна.       

“Жүр үр” компанийн дэд захирал н.Мөнхзул: Хүргэлтийн үйлчилгээг хамгийн түрүүнд дэмжих  хэрэгтэй байна. Бид зээлээ хойшлуулбал хүү нь илүү өсөхөөр байна. Бид 1000 хүнийг ажлын байраар хангадаг. Гэтэл борлуулалт 70 хувиар унасан.     

Арьс ширний үйлдвэрүүдийн холбооны дарга н.Баярсайхан: Арьс ширний үйлдвэр маш их хэмжээний арьсаа хаях боллоо. Учир нь дэвтээлгийн гэх мэт ямар шатанд явж байсан, яг тэр чигтээ арьснуудаа үлдээгээд хүмүүс карантилсан. Иймд их хэмжээний хаягдал үүслээ. Яг өдийд арьс ширний үйлдвэрүүд ил боловсруулалтын ажлаа хийдэг. Мөн бид энэ онд Итали, Турк руу их хэмжээний арьс шир экспортлох гэрээ байгуулсан байв. Худалдан авагч талууд биднийг ойлгож байгаа ч хүндрэл үүсэж байна.    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.18)