​Хөл хориог сунгах эсэх асуудлаар ГУРВАН ХУВИЛБАР

 

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сары 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин УОК ням гаригт хуралдаж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах юм байна.

Хөл хориог сунгах эсэх асуудлаар эрдэмтэн судлаачид болон салбарын яамдын саналыг нэгтгэж байгаа аж. 

Одоогоор хөл хориог хэрхэх вэ гэдэг асуудлаар  ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өгөхдөө  "Бүх нийтийн бэлэн байдалд шинжсэн ХУГАЦААГ СУНГАХ, ХЭСЭГЧЛЭН СУНГАХ,  эсвэл  ЗЭРЭГЛЭЛИЙГ НЭГ ШАТ БУУРУУЛАХ гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө УОК, Засгийн газраас тодорхой шийдвэр гарна" хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.122)