15 настай охин кибер халдлагыг илрүүлдэг аппликейшн бүтээж “оны шилдэг зохион бүтээгч"-ээр тодорчээ

15 настай охин кибер халдлагыг илрүүлдэг аппликейшн бүтээж “оны шилдэг зохион бүтээгч"-ээр тодорчээ

“Тайм” /Time/сэтгүүл жил бүр дэлхийн шилдгүүдийг өргөмжилж, жагсаадаг билээ. Тэгвэл энэ жил анх удаа “өсвөр насны эрдэмтэн, зохион бүтээгч” номинацад орон орон хүүхдүүдийг шигшин шилдгүүдийг зарлажээ. Тус сэтгүүлээс 5 мянга гаруй өсвөр насны зохион бүтээгчдийг өрсөлдүүлсэн бөгөөд шилдгийн шилдэг хүүхдээр 15 настай Гитанжали Рао хэмээх охин тодорсон байна. Америк гаралтай Гитанжали охин ундны уснаас хар тугалга ялгаж чаддаг төхөөрөмж болон кибер халдлагыг илрүүлдэг аппликейшн бүтээсэн аж. 

Өмнө нь тэр хар тугалгаар бохирдсон усыг илрүүлэх төхөөрөмжөөрөө "Америкийн шилдэг залуу эрдэмтэн" -ээр шалгарч байсан юм. 

 Гитанжали BBC-д өгсөн ярилцлагадаа“Миний зорилго бол дэлхий нийтэд тулгарч буй асуудлуудыг шийдэх. Бас өөрийн зохион бүтээсэн бүтээлүүдээрээ бусдад урам зориг өгөх” гэжээ. 

“Тайм” сэтгүүл 1927 оноос хойш оны шилдгүүдийг тодруулж буй. Өнгөрсөн жил цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнийг санаачлагч Шведийн Грета Тунберг  охин тус сэтгүүлээс сонгогдсон оны хамгийн залуу “оны хүн” болж байсан юм. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.229)